팔로어

2016년 12월 20일 화요일

Австралийн сарийн хэрэглээний өртөг хэд байх бол?

Австралийн хэрэглээний өртөг өндөр..
Хурдан ажил олоход хэцүү..
Англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй..
Байрны төлбөр нь хэд байдаг юм бол?

Энэ бүхний талаар та бүхэндээ тайлбарлая^^
Эхний 3сарийн хэрэглээний мөнгөтэй Австрали улсад очих нь танд илүү аюулгүй бөгөөд батлагаатай.
Анх Австрали улсад очоод шууд ажилд ордог хүн байдаг боловч, ихэнх хүмүүс ажил хайхад зарцуулагдах хугацаа нь 1-2сар орчим болдог. Тийм учраас хангалттай 3сарийн хэрэглээний мөнгөө бэлдээд явах нь аюулгүй юм.
Мэдээж 1-2сая төгрөгтэй Австралид очоод амьдарч байгаа хүмүүс байгаа ч энэ нь тодорхой хэмжээний эрсдэлтэй алхам юм.
Үнэхээр азаар ажил их олдоод байвал болох ч ажил олдохгүй тохиолдолд таны мөнгө дуусч та эх орондоо буцаж ирэх хэрэгтэй болох үе ч гардаг. Тодорхой хэмжээний Англи хэлний мэдлэгтэй бол эрсдэл бага ч хэл мэдэхгүй тохиолдолд та хүнд байдалд орж болзошгүй гэдгийг анхаараарай.
Та эхний 3сар Англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, олон орны найзуудтай болж орчинтойгоо танилцах төлөвлөгөөтэй байвал очоод дасахад танд илүү амар байх болно.

1сарийн хугацаанд хэрэглэх хэрэглээний мөнгө хэд болох бол?
Яг тодорхой хэд гэж хэлэхэд хүн хүний хэрэглэх хэрэгцээнээс хамаараад өөр ч би та бүхэндээ голчлон тайлбарлая
Share room 2лаа 1өрөө хэрэглэх
Хотийн төвд $150орчим
Хотоос зайдуу $120орчим
/Сидни хот бусад газрыг бодвол өртөг өндөр байдаг $170орчим/
Home stay /Австрали айлийнд амьдрах/
$250орчим

Ганцаараа өрөө хөлслөх
Хотийн төвд $300орчим
Хотоос зайдуу $200орчим
*1долоо хоногийн зардал

Байрны зардал иймэрхүү зөрүү гардаг.
Мэдээж тухайн газраасаа шалтгаалаад үнэ нь бүгд өөр өөр байдаг.
Ерөнхийдөө хотийн төвөөсөө холдох тусам байрны зардал хямдардаг бөгөөд нэг гэрт олон хүн амьдрах тусам нэг хүнд оноогдох зардал нь багасдаг.
Доорх хүснэгт нь өөр бусад зардал болох хоол, нийтийн тээвэр, утасны зардал юм.
Хүн хүний хэрэглээнээс шалтгаалаад зөрүү их байна гэдгийг та анхаараарай. 
Би танд зөвхөн дундаж үнийг тайлбарлая
Хоол сард $300
Гэртээ хоол хийж идэх нь гадуур хооллохоос илүү хямд бөгөөд ихэнх гадаад оюутнууд гэртээ хоол хийж иддэг.
Нийтийн тээврийн зардал сард $100-150
Австрали нь нийтийн тээвэр үнэтэй орнуудын нэг юм. Гэрээс сургууль, гэрээс ажил руу алхах хэмжээний зайтай биш бол сардаа $150орчим зардал гардаг.
Утасны төлбөр сард $25-50
 Ямар сүлжээнд хамааралтайгайсаа шалтгаалаад үнэ нь тодорхой хэмжээний өөр өөр байдаг.
Бусад зардал сард $100-150
Хааяа найзуудаараа гарах болон бусад зардал нь ойролцоогоор $150орчим болно

 Тэгвэл 2лаа нэг өрөө хөлсөлж амьдрана гэж бодвол сард гарах зардал нь хэд байх бол?
Байрны үнэ/4долоо хоног/+ хоолны зардал $300+ нийтийн тээврийн зардал $150+ утасны төлбөр $50+ бусад зардал $150 нийт $1,250 /2,233,750төгрөг/
Хүн хүнээсээ шалтгаалаад өөр байх ч ойролцоогоор нэг сард 2,5сая төгрөг зарцуулагдана.

Тэгвэл сардаа хэд орчим орлого олох боломжтой вэ?
Ямар ажил хийж байгаагаасаа шалтгаалаад өөр байдаг. Гадаад /Австрали улсын иргэн биш өөр улсын иргэн/захиралтай тохиолдолд нэг цагт $10-14орчим авдаг. Австрали захиралтай газар ажиллавал $15аас дээш авах боломжтой.
Цагийн $15 орчим авбал нэг долоо хоногт 40цаг ажиллаа гэж бодвол нэг сард $2,400орчим /4.3сая төгрөг/авах боломжтой. 
Таний Австралийн амьдралд бид туслая^^

УБ хот СБ дүүргэ Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200

2016년 12월 19일 월요일

Солонгос хэл үнэ төлбөргүй заана



Оюутан залуустаа Бада боловсролын агентлагаас Солонгос хэл үнэ төлбөргүй заана.
Анхан шат болон дунд, гүнзгий шат, харилцан яриа гэх мэт Солонгос хэлний талаар хүссэн зүйлээ сурч мэдэх боломжтой.
Сургалт 12сарийн 26наас 2сарийг дуустал. 

Байршил: Багшийн дээдийн урд байрлах UBH CENTER 1402 тоот
Харилцах утас: 9676 4545, 7555 2200
Сурагчийн тоо хязгаартай тул та яараарай^^


2016년 12월 16일 금요일

AMEP гэж юу вэ?

                                                                               
                       Adult Migrant English Program-AMEP
Насанд хүрсэн хүний англи хэлний мэдлэг дээшлүүлэх прогорамм AMEP нь Австрали улсад цагаачлахад тусладаг англи хэлний программ юм. AMEP нь Австралийн аж ахуйн газрын дэмжлэгээр дамжуулан шаардлага хангасан цагаачлагч нарт Англи хэлний сургалт дээд тал нь 510цагийн сургалт явуулж байгаа юм.
AMEP-ийн зорилго нь Англи хэл хэрэгтэй мэргэжил, нийгэм болон ажлын талбартаа сайн дасан зохицож хэлний мэдлэгээ илүү дээшлүүлэх билээ.

AMEP-аар дамжуулан хичээл хийх шалтгаан?
AMEP нь суурь хэлний чадварийг дээшлүүлж, илүү өөртөө итгэлтэй бөгөөд Австралийн нийгэмд сайн дасан зохицох талаар тусладаг. Энэ программаар дамжуулан суралцагч нар Англи хэл сонсож, ярьж,  уншиж, бичих дасгал хийх бөгөөд Австралийн соёл заншилын талаар суралцдаг. Хичээлүүд нь мөнгө, байр, ажил болон нийтийн унаа зэрэг бодит сэдвээр явагддаг бөгөөд амьдрахад хэрэгтэй мэдээлэл, үг хэллэгийн талаар илүү нарийн заадаг. Нэмэлтээр компьютер болон бусад техникт ашиглагдах Англи хэл, ажил хийхэд хэрэгтэй Англи хэлийг заадаг
1.       Австрали улсад ирж буй ихэнх цагаачлах визтэй хүмүүс үнэгүй хичээл сонсох боломжтой.
2.       Шаардлага хангасан визтэй хүн Австрали улсад ирснээс хойш 6сарийн дотор AMEP сургалтанд бүртгүүлэх хэрэгтэй.
3.       Англи хэлний хичээл нь ярих болон бичих зэрэг англи хэлний мэдлэгээсээ хамаараад өөр өөр ангиуд байдаг.
4.      О лон төрлийн аргаар хичээл заагдах болно.
5.       Хүүхэдтэй хүмүүс хичээл хийх хугацаанд хүүхэд харах тусгай анги байдаг.

Солонгос дахь салбар хаяг : 
Seoul Office: 703, Level 7, Daewon BLD, 437 Gangnam-daero, Seocho-gu, Seoul
Ган-Hам CGV кино тeатр замын урд талд
TEL : +82 2 3477 2205 
Монгол дох салбар хаяг:
УБ хот СБ дүүргэ Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200



2016년 12월 15일 목요일

Улаанбаатар хот Бада боловсролын агентлаг


Улаанбаатар хот "Бада боловсролын агентлаг"
Солонгос, Шинэ Зеланд, Австрали улс руу сургалтаар батлагаатай гархад бид туслах болно 
Холбогдох утас 7555 2200 9676 4545 
Хаяг: УБ хот СБ дүүрэг Багшийн дээдийн замын урд талд байрлах UBH Center 14 давхар 1402 тоот






Улаанбаатар хот "Бада боловсролын агентлаг"
Солонгос, Шинэ Зеланд, Австрали улс руу сургалтаар батлагаатай гархад бид туслах болно 
Холбогдох утас 7555 2200 9676 4545 
Хаяг: УБ хот СБ дүүрэг Багшийн дээдийн замын урд талд байрлах UBH Center 14 давхар 1402 тоот

2016년 12월 12일 월요일

Ажлын ярилцалганд анхаарах зүйлс


Та өөрийнхөө хүссэн ажилд орохоор анкет бөглөж CV-гээ явуулснаар ажлын ярилцлаганд дуудагдана гэдэг сайхан биш гэж үү? Ярилцлаганд дуудагдана гэдэг чинь бараг л ажилд орчихлоо гэсэн үгээс ялгаагүй. Яагаад гэвэл таны CV-н дээр таны бүхий л мэдээлэл байгаа. Та өөрийнхөө эзэмшсэн боловсрол, мэдлэг чадвар, ажлын туршлагуудаа нэгийг ч орхилгүй бичсэн. Өөрөөр хэлбэл, ажилд олгогчид өөрийгөө бусдаас илүү гэдгээ илэрхийлэх хангалттай мэдээлэл явуулчихсан учраас ярилцлага нэрээр ажил олгогчтой уулзаад өөрийнхөө тухай эх хэлээрээ ярих шиг амар зүйл гэж хаа байна, тийм биш гэж үү?

Гэвч танд ҮГҮЙ, ТИЙМ БИШ гэсэн таагүй хариулт өгөхөөс өөр аргагүй.

Яагаад гэдгийг мэдэхийн тулд цааш нь уншаарай.



АЖЛЫН ЯРИЛЦЛАГАНД БЭЛТГЭХ

Ярилцлагын зорилго юу вэ?

Мэдээж та ажлын ярилцлагын зорилгыг мэдэж байгаа нь гарцаагүй. Таныг илүү сайн судлах зорилготой, тийм үү. Гэхдээ яагаад таныг сайн судлах ёстой талаар танд дэлгэрэнгүй тайлбар өгье.

Ажил олгогч таны анкет, CV-г уншиж судлаагүй биш судалсан. Таны өгсөн CV дээрх мэдээлэл таны өнгөрсөн үеийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй агуулдаг учраас таны хувийн онцлог, зан байдал, авъяас чадвар, ирээдүйд тухайн компанид хир зэрэг баялаг бүтээж чадах оюуны нөөцтэй вэ гэдэг талаарх мэдээлэл агуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл CV нь таны талаарх мэдээллийн зөвхөн цаасан дээр буулгаж, илэрхийлж болох нэг хэсгийг л агуулдаг болохоос таныг хэн бэ гэдгийг бүрэн тодорхой илэрхийлэх боломжгүй байдаг.

Олимпийн тоглолтод оролцож байгаа тамирчдын үзүүлсэн амжилтыг цаасан дээр бичээд харьцуулах юм бол бие биенээсээ бараг л ялгарахгүй бүгд л тодорхой шалгуур даваад ороод ирчихсэн дэлхийн дээд зэргийн сайн тамирчид байдаг.
Гэхдээ тэмцээний дараа бүгд олимпийн аврага болдоггүй тэдний дундаас хамгийн сайн нь л алтан медаль авдаг. Ажилд хүнийг сонгон шалгаруулж авах нь үүнтэй л адил.

Анкетын болон ерөнхий мэдлэгийн төвшингийн сонгон шалгаруулалтын дараа шалгарсан хүмүүсийн Анкет, CV-г дахин судлаад үзэхэд бүгд л мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага өндөр хүмүүс байдаг. Зөвхөн энэ мэдээлэл дээр үндэслэн хүнийг ажилд авдаг бол олимпод оролцож байгаа бүх тамирчдад алтан медаль өгөх ёстой болно. Гэвч энэ нь боломжгүй учраас олимпод тухайн төрлийн спортын нэг ангилалд нэг л тамирчин аврага болдог шиг ажил олгогчид тухайн нэг ажлын байранд нэг л шилдэг хүнийг ажилтнаар авахаас өөр аргагүй. Иймээс шилдэгүүдийг улам цааш нь судалж хамгийн сайныг нь олж мэдэхийн тулд ажлын ярилцлагыг хийдэг.

Ярилцлагын зорилго нь ажил олгогчийн хувьд ажил горилогчийн CV дээрх мэдээлэл үнэхээр үнэн эсэхийг магадлах, одоогийн байгаа ур чадвараас нь гадна тухайн хүнд нуугдмал авьяас, чадвар байгаа эсэхийг нь судлан тогтоодог. Мөн ажил горилогчид тухайн байгууллагаа судлах, өөрт нь энэ ажил таалагдаж байгаа эсэхээ тодруулах боломжтой.
Ажлын ярилцлага нь танд CV-дээрх мэдээллээ амьдруулах боломж олгодог. Тиймээс ажлын ярилцлагаас “яаанаа” гэж айлгүй харин ч та өөрийгөө бүрэн илэрхийлэх сайхан боломж олдлоо гэж сэтгэл өөдрөг нүдээр харах хэрэгтэй.

Хамгийн сүүлчийн ярилцлагын дараа та энэ ажилд ормооргүй санагдвал энэ талаар ажлын ярилцлага хийж буй ажилтанд хэлэлгүй тухайн ажлыг санал болготол нь хүлээж, сайн тунгаан бодох хугацаа өөртөө олгох хэрэгтэй. Ажил нь хүний амьдралд маш том орон зай эзэлдэг учраас чухал шийдвэрийг богино хугацаанд гаргах нь тийм ч сайн зүйл биш.


Ярилцлагын үе шатууд

Ярилцлага нь олон үе шаттай явагддаг. Хэдэн үе шаттай байх вэ? гэдэг нь байгууллага бүрийн өөрийн онцлогыг тусгасан ажилтан сонгон шалгаруулж авах бодлогоос нь хамаарна.
Практикт нийтлэг байдаг ярилцлагын дараах үе шатууд байдаг. Үүнд:

Ажилд тавигдасан шаардагуудыг хангасан эсэхийг тодруулах анхан шатны ярилцлага.

Энэ ярицлага нь тухайн ажилд тавигдсан ерөнхий шаардлагуудыг ажил горилогч бүрэн хангаж байгаа эсэхийг бүрэн баталгаажуулах зорилготой. Ярилцлага нь нүүр нүүрээ харж уулзсан эсвэл телефон утсаар хийх хэлбэртэй байж болно. Энэ үе шатанд хүний нөөцийн албаны ажилтан ярилцлага хийдэг.

Тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг нарийвчлан тодорхойлох буюу сонголт хийх шатны ярилцлага

Энэ ярилцлага нь тавигдсан шаардлагуудыг хир өндөр хэмжээнд хангаж байгааг тодорхойлох зорилготой. Өөрөөр хэлбэл шаардлагуудыг өндөр хамжээнд хангасан ажил горилогчдыг шалгаруулна. Энэ үе шатанд хүний нөөцийн ажилтнаас гадна мэргэжлийн алба, нэгжийн менежер, удирдах албан тушаалын хүн ярилцлага хийнэ.

Эцсийн шийдвэр гаргах буюу ажил санал болгох шатны ярилцлага

Энэ ярилцлага нь эцсийн шийдвэр гаргаж ажил горилогчид ажил санал
болгох зорилготой. Ажил горилогчтой ярилцах гол сэдэв нь цалин хөлс, хангамж байдаг. Энэ үе шатанд ямар ч албан тушаалын ажилтан ярилцлага хийж магадгүй бөгөөд ажилд авах эсэх талаар эцсийн шийдвэр гаргаж байгаа учраас ярилцлага хийх бүрэлдэхүүний тоо хэд ч байж болно.
Хэрвээ энэ шатны ярилцлагад орсон ажил горилогч ажлын саналаас татгалзвал, дараагийн дугаарт байгаа ажил горилогчийг ярилцлагад урина.



Онцгой төрлийн ярилцлагууд

Зарим байгууллага нь сонгон шалгуурлалт хийх онцлогоосоо хамаараад олон ажил горилогчидтой зэрэг ярилцлага хийдэг. Энэ ярилцлага нь олон тооны ажил горилогчдоос нь хэн нь удирдах авъяас чадвар илүү байна вэ гэдгийг харьцуулан харах боломж олгодог. Хэрвээ та лидер биш бол үүнд санаа зовоод хэрэггүй лидерын чадвартай хүн л сайн ажил олж сайхан амьдардаг гэж бодвол буруу. Хүн болгонд тохирсон ажил мэргэжил байдаг учраас лидер хүнд ч тохирохгүй, хийж чадахгүй ажил гэж байна.

Хэрвээ таныг ярилцлагын өрөөнд ороход урдаас чинь олон тооны хүмүүс таньтай ярилцахаар сууж байвал гайхах хэрэггүй. Та группын ярилцлагад орж байна гэсэн үг. Энэ хэлбэрийн ажлын ярилцага нь хэнийг ажилд авах талаар эцсийн шийдвэр гаргахад илүү тохиромжтой байдаг. Энэ ярилцлагын туршид ярилцлага авч байгаа багын гишүүн бүрээс танд асуулт ирэх бөгөөд анхаарлаа олон хүн дээр бус асуулт асууж буй хүн дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Таны хийх хамгийн чухал үйлдэл бол тайван байхыг хичээх. Сандрах нь хамгийн муу зүйл.


Асуултад бэлтгэх

Ярилцлагын үед ажил горилогч олон янзын асуултад хариулдаг. Тавих гол асуултууд нь таны мэргэжлийн ур чадвар, боловсролын байдал, ажлын туршлага, амжилттай хийж гүйцэтгэсэн ажлуудын талаарх сэдвүүдийг хамрана. Мөн зан байдал, ерөнхий төлөвшлийг харах зорилгоор таны давуу болон сул талууд, хүсэл сонирхол, хобби, таашаадаг, таашаадаггүй зүйлсийн тань талаар асуух болно.


CV-ээсээ илүү байх


Ярилцлагын үед таны зорилго бол боломжийнхоо хэрээр асуултууд зөв хариулах явдал юм. Ингэхийн тулд та өөрийгөө бэлдэх хэрэгтэй. CV-гээ амжилттай бичиж, өөрийнхөө давуу талуудаа тодорхойлсон учраас та сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцжээ.
Одоо та өөрийгөө цаасан дээр биш бусдын өмнө өөрийгөө нээн харуулах учраас CV-нийхээ хэмжээнд байх уу эсвэл бүр илүү гарч өөрийгөө илэрхийлэх үү гэдгээ бодох хэрэгтэй.

Ярилцлага хийж буй ажилтан таны CV-г асуултын ерөнхий загвар болгох учраас өөрийнхөө CV-дээр бичсэн мэдээллүүдээ сайн тогтоо. Бичсэн болгоныхаа талаар ярилцахад бэлэн байх хэрэгтэй. Асуусан асуултад тийм, үгүй гэж хариулж болохоор байсан ч ийм маягаар хариулт өгдөггүй. Заавал тодорхой хэмжээгээр дэлгэрүүлж, болж өгвөл жишээтэй тайлбар хийвэл их сайн.

Олон янзын ажил хийж байсан хүмүүс зарим ажлаа мартсан ч байж магадгүй. Гэхдээ та тэр ажлыг яагаад хийх болсон, тэр ажлаа яагаад орхиж байсан талаар тайлбар өгөхөд бэлэн байх ёстой.



Ярилцлага хийх байгууллагаа судлах

Ярилцлагад орохоосоо өмнө боложмийнхоо хирээр тухайн байгууллагаа судалж бага ч гэсэн хэмжээний мэдээлэл авах нь зүйтэй. Та маш ухаалаг, зөв хариулт өгөхөд байгууллагын талаарх мэдээлэл ихээхэн тус хүргэнэ. Хэдийгээр мэдээлэл олох нь таниас хичээл зүтгэл шаардах боловч үүнийг хийхээс өөр аргагүй. Та төрийн байгууллагад юмуу эсвэл төрийн өмч давамгайлсан компанид ажил орох гэж байгаа бол тухайн газрын мэдээллийг олоход илүү хялбар. Төрийн өмч давамгайлсан компанийн үйл ажиллагаа өргөн байдаг учраас мэдээлэл нь олон нийтэд илүү нээлттэй байдаг. Хувийн компаниудын үйл ажиллагааны хүрээ янз бүр байдаг учраас үйл ажиллагаа нь жижиг байгууллагын мэдээллийг олоход ихээхэн хүндрэлтэй.

Яг ямар төрлийн мэдээлэл танд шаардлагатай вэ? гэвэл
Байгууллагын зорилго, нэр хүнд, түүх, эрхэлдэг үйл ажиллагааны чиглэл,
Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, үзүүлдэг үйлчилгээ
Үйлчлүүлэгч, хэрэглэгч
Ажиллагсадын тоо
Санхүүгийн чадвар
гэсэн хүрээг хамарч байвал болно. Мэдээлэл илүүдэнэ гэж байдаггүй. Мэдээлэл хайх хамгийн хялбар арга бол интернетээр өөрийнх нь веб сайтыг үзэх. Хэрвээ веб сайтгүй бол Монголын мэдээллийн том веб сайтуудаар ороод хайлт хийж болно. Дараа нь сэтгүүл болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг ашиглахад илүүдэхгүй.



Дадлага хийх

Бага ч болов цаг гарган өөртэйгээ юм уу, бусад хүнтэй жинхэнэ ярилцлагад орж байгаа мэтээр өөрийгөө төсөөлж ярилцлагын дадлага хийх нь чухал. Тамирчид л зөвхөн тэмцээнд ялахын тулд бэлтгэл, сургуулилт хийдэггүй. Чухал гэж бодсон зүйл болгонд бэлтгэл сургууль хийж болно. Дадлага хийснээр ярилцлагын үед сандралтгүй энгийн байж өөртөө итгэлтэйгээр асуултад хариулдаг. Ярилцлага хийж байгаа ажилтанд таны юу ярьж байгаа чухал ч, яаж ярьж байгаа нь бүр илүү чухал. Тантай ярилцаж байгаа ажилтан таныг энэ ажлыг үнэхээр сонирхож байна уу, сэтгэл зүйн хувьд ууртай, сандарсан, тайван байна уу гэдгийг мэдэхийн тулд таны ярианы удаан, түргэн, ярих хэмнэлийн чанга, сулыг чинь ажиглана.
Ярилцах дадлагыг ажлын ярилцлага хийдэг эсвэл энэ талаар туршлагатай хүнтэй хамт хийвэл маш сайн.


Ярилцлагын өмнөх шөнө

Ярилцлагад орохынхоо өмнөх шөнө маш тайван байж гэртээ өнгөрүүлэх нь зүйтэй. Халуун усанд орж, ургамлын гаралтай цай ууж, хөнгөн хооллох нь таны биеийг хямраахгүй эрчтэй байхад чухал нөлөө үзүүлнэ. Унтахын өмнө хэт сэргээгч бодис орсон цай, ундаа уух нь шөнө амархад ихээр саад болно. Архи, пиво мэтийг хэрэглэх талаар бодоод ч хэрэггүй. Болж өгвөл эртхэн унтах нь таны биеийг сайн амрааж хүний нүүрийг өнгөлөг цоглог болгодог. Өдөр нь юу ч бэлдээгүй хирнээ гэнэт ухаан орсон мэт шөнөжин сууж ярилцлагад бэлтгэнэ гэдэг тийм ч зөв санаа биш.

Өглөө эртхэн босоод явах бэлтгэлээ хийгээрэй. Юу өмсөх талаар одоо биш дараагийн бүлэгт өгүүлнэ. Өглөөний цайнд юу идэх нь хамаагүй зүйл биш шүү. Урьд идэж байгаагүй юм уу эсвэл бие хямраахаар хүнсний зүйл хэрэглээд дэмий. Гэрээсээ гараад болж өгвөл цэвэрхэн таксинд суугаарай.  Олон хүнтэй нийтийн тээврийн хэрэгсэлээр явбал таныг бухимдуулах зүйл зөндөө тохиолдож болзошгүй. Тиймээс өөрийн эерэг эрч хүчээ хадгалахийн тулд бусад хүнээс зайтай байх арга хэмжээ ав. 
<gogo.mn>
Солонгос дахь салбар хаяг : 
Seoul Office: 703, Level 7, Daewon BLD, 437 Gangnam-daero, Seocho-gu, Seoul
Ган-Hам CGV кино тeатр замын урд талд
TEL : +82 2 3477 2205 
Монгол дахь салбар хаяг:
УБ хот СБ дүүргэ Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200
STUDY IN kOREA: SILLA UNIVERSITY
Why Silla University.
1. A Prestigious University of History and Tradition.
Founded in the southern city of Busan in 1954, Silla University takes pride in its long history and tradition. Being located in the second largest city in South Korea, and nearby to Korea`s largest harbor, the ambiance of trade and globalization are strongly felt. Starting from just a small College of Education, Silla University has grown into a four-year university with nearly 11,000 students, and offers about 7 colleges, 4 graduate schools and about 60 majors.
2. The best campus and education environment.
Silla University 1,800,000㎡ campus lies subtly in the mountains with a great view of the sea, and always with a breeze of fresh air, provides a great study environment.
3. Nationally competitive Korean Language program.
In 2012, Silla University Korean Language Center was selected by the Korean Ministry of Education to be one of 12 language schools nation-wide to host Korean Government Scholarship Program scholars.
4. Leading University in Internationalization.
Silla Uni has a strong recognition not only from within Korea, Silla University has also received substantial attention from abroad as well. Silla University has worked to build strong relations with universities across the globe and now has international exchange programs with 110 foreign universities in 25 countries.
5. Scholarship and funding for foreign students.
Our goal at Silla University has always been to attract the best and brightest students. So, we offer varying incentives to our foreign students to do well in their respective fields of study. Accordingly, we have a scholarship system to reward the top performing students with 50~100% reduction on tuition, as well as offering scholarship based on student’s TOPIK score, leadership scholarship, life-support scholarship, and also varying scholarships from the state and outside private organizations.
6. Top in Overseas Employment.
In line with our goal to promote and support globalization and overseas employment, Silla University, in coordination with Busan City and the Korean government, has established business job training and overseas internships to give our students the necessary tools to compete in today`s international job market.


2016년 12월 5일 월요일

24/11/2016 Брисбэн хотын Лиза QUT хамтдаа оролцсон Үдийн хоолоор дайлсанд баярлалаа
Би QUT дахь Боловсрол бизнесийн хэлтсийнТимот, Melinda сайхан хүмүүстэй хамт үдийн хоол цуг идэнгээ Бид олон зүйлийг хуваалцсан!
24/11/2016 Lisa from Brisbane office participated QUT "Thank you Lunch"
I got a lunch with wonderful members includes Melinda from the department of Education, Timothy from the department of Business at QUT.
We could share many things with having lunch !