팔로어

2016년 12월 12일 월요일

Ажлын ярилцалганд анхаарах зүйлс


Та өөрийнхөө хүссэн ажилд орохоор анкет бөглөж CV-гээ явуулснаар ажлын ярилцлаганд дуудагдана гэдэг сайхан биш гэж үү? Ярилцлаганд дуудагдана гэдэг чинь бараг л ажилд орчихлоо гэсэн үгээс ялгаагүй. Яагаад гэвэл таны CV-н дээр таны бүхий л мэдээлэл байгаа. Та өөрийнхөө эзэмшсэн боловсрол, мэдлэг чадвар, ажлын туршлагуудаа нэгийг ч орхилгүй бичсэн. Өөрөөр хэлбэл, ажилд олгогчид өөрийгөө бусдаас илүү гэдгээ илэрхийлэх хангалттай мэдээлэл явуулчихсан учраас ярилцлага нэрээр ажил олгогчтой уулзаад өөрийнхөө тухай эх хэлээрээ ярих шиг амар зүйл гэж хаа байна, тийм биш гэж үү?

Гэвч танд ҮГҮЙ, ТИЙМ БИШ гэсэн таагүй хариулт өгөхөөс өөр аргагүй.

Яагаад гэдгийг мэдэхийн тулд цааш нь уншаарай.



АЖЛЫН ЯРИЛЦЛАГАНД БЭЛТГЭХ

Ярилцлагын зорилго юу вэ?

Мэдээж та ажлын ярилцлагын зорилгыг мэдэж байгаа нь гарцаагүй. Таныг илүү сайн судлах зорилготой, тийм үү. Гэхдээ яагаад таныг сайн судлах ёстой талаар танд дэлгэрэнгүй тайлбар өгье.

Ажил олгогч таны анкет, CV-г уншиж судлаагүй биш судалсан. Таны өгсөн CV дээрх мэдээлэл таны өнгөрсөн үеийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй агуулдаг учраас таны хувийн онцлог, зан байдал, авъяас чадвар, ирээдүйд тухайн компанид хир зэрэг баялаг бүтээж чадах оюуны нөөцтэй вэ гэдэг талаарх мэдээлэл агуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл CV нь таны талаарх мэдээллийн зөвхөн цаасан дээр буулгаж, илэрхийлж болох нэг хэсгийг л агуулдаг болохоос таныг хэн бэ гэдгийг бүрэн тодорхой илэрхийлэх боломжгүй байдаг.

Олимпийн тоглолтод оролцож байгаа тамирчдын үзүүлсэн амжилтыг цаасан дээр бичээд харьцуулах юм бол бие биенээсээ бараг л ялгарахгүй бүгд л тодорхой шалгуур даваад ороод ирчихсэн дэлхийн дээд зэргийн сайн тамирчид байдаг.
Гэхдээ тэмцээний дараа бүгд олимпийн аврага болдоггүй тэдний дундаас хамгийн сайн нь л алтан медаль авдаг. Ажилд хүнийг сонгон шалгаруулж авах нь үүнтэй л адил.

Анкетын болон ерөнхий мэдлэгийн төвшингийн сонгон шалгаруулалтын дараа шалгарсан хүмүүсийн Анкет, CV-г дахин судлаад үзэхэд бүгд л мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага өндөр хүмүүс байдаг. Зөвхөн энэ мэдээлэл дээр үндэслэн хүнийг ажилд авдаг бол олимпод оролцож байгаа бүх тамирчдад алтан медаль өгөх ёстой болно. Гэвч энэ нь боломжгүй учраас олимпод тухайн төрлийн спортын нэг ангилалд нэг л тамирчин аврага болдог шиг ажил олгогчид тухайн нэг ажлын байранд нэг л шилдэг хүнийг ажилтнаар авахаас өөр аргагүй. Иймээс шилдэгүүдийг улам цааш нь судалж хамгийн сайныг нь олж мэдэхийн тулд ажлын ярилцлагыг хийдэг.

Ярилцлагын зорилго нь ажил олгогчийн хувьд ажил горилогчийн CV дээрх мэдээлэл үнэхээр үнэн эсэхийг магадлах, одоогийн байгаа ур чадвараас нь гадна тухайн хүнд нуугдмал авьяас, чадвар байгаа эсэхийг нь судлан тогтоодог. Мөн ажил горилогчид тухайн байгууллагаа судлах, өөрт нь энэ ажил таалагдаж байгаа эсэхээ тодруулах боломжтой.
Ажлын ярилцлага нь танд CV-дээрх мэдээллээ амьдруулах боломж олгодог. Тиймээс ажлын ярилцлагаас “яаанаа” гэж айлгүй харин ч та өөрийгөө бүрэн илэрхийлэх сайхан боломж олдлоо гэж сэтгэл өөдрөг нүдээр харах хэрэгтэй.

Хамгийн сүүлчийн ярилцлагын дараа та энэ ажилд ормооргүй санагдвал энэ талаар ажлын ярилцлага хийж буй ажилтанд хэлэлгүй тухайн ажлыг санал болготол нь хүлээж, сайн тунгаан бодох хугацаа өөртөө олгох хэрэгтэй. Ажил нь хүний амьдралд маш том орон зай эзэлдэг учраас чухал шийдвэрийг богино хугацаанд гаргах нь тийм ч сайн зүйл биш.


Ярилцлагын үе шатууд

Ярилцлага нь олон үе шаттай явагддаг. Хэдэн үе шаттай байх вэ? гэдэг нь байгууллага бүрийн өөрийн онцлогыг тусгасан ажилтан сонгон шалгаруулж авах бодлогоос нь хамаарна.
Практикт нийтлэг байдаг ярилцлагын дараах үе шатууд байдаг. Үүнд:

Ажилд тавигдасан шаардагуудыг хангасан эсэхийг тодруулах анхан шатны ярилцлага.

Энэ ярицлага нь тухайн ажилд тавигдсан ерөнхий шаардлагуудыг ажил горилогч бүрэн хангаж байгаа эсэхийг бүрэн баталгаажуулах зорилготой. Ярилцлага нь нүүр нүүрээ харж уулзсан эсвэл телефон утсаар хийх хэлбэртэй байж болно. Энэ үе шатанд хүний нөөцийн албаны ажилтан ярилцлага хийдэг.

Тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг нарийвчлан тодорхойлох буюу сонголт хийх шатны ярилцлага

Энэ ярилцлага нь тавигдсан шаардлагуудыг хир өндөр хэмжээнд хангаж байгааг тодорхойлох зорилготой. Өөрөөр хэлбэл шаардлагуудыг өндөр хамжээнд хангасан ажил горилогчдыг шалгаруулна. Энэ үе шатанд хүний нөөцийн ажилтнаас гадна мэргэжлийн алба, нэгжийн менежер, удирдах албан тушаалын хүн ярилцлага хийнэ.

Эцсийн шийдвэр гаргах буюу ажил санал болгох шатны ярилцлага

Энэ ярилцлага нь эцсийн шийдвэр гаргаж ажил горилогчид ажил санал
болгох зорилготой. Ажил горилогчтой ярилцах гол сэдэв нь цалин хөлс, хангамж байдаг. Энэ үе шатанд ямар ч албан тушаалын ажилтан ярилцлага хийж магадгүй бөгөөд ажилд авах эсэх талаар эцсийн шийдвэр гаргаж байгаа учраас ярилцлага хийх бүрэлдэхүүний тоо хэд ч байж болно.
Хэрвээ энэ шатны ярилцлагад орсон ажил горилогч ажлын саналаас татгалзвал, дараагийн дугаарт байгаа ажил горилогчийг ярилцлагад урина.



Онцгой төрлийн ярилцлагууд

Зарим байгууллага нь сонгон шалгуурлалт хийх онцлогоосоо хамаараад олон ажил горилогчидтой зэрэг ярилцлага хийдэг. Энэ ярилцлага нь олон тооны ажил горилогчдоос нь хэн нь удирдах авъяас чадвар илүү байна вэ гэдгийг харьцуулан харах боломж олгодог. Хэрвээ та лидер биш бол үүнд санаа зовоод хэрэггүй лидерын чадвартай хүн л сайн ажил олж сайхан амьдардаг гэж бодвол буруу. Хүн болгонд тохирсон ажил мэргэжил байдаг учраас лидер хүнд ч тохирохгүй, хийж чадахгүй ажил гэж байна.

Хэрвээ таныг ярилцлагын өрөөнд ороход урдаас чинь олон тооны хүмүүс таньтай ярилцахаар сууж байвал гайхах хэрэггүй. Та группын ярилцлагад орж байна гэсэн үг. Энэ хэлбэрийн ажлын ярилцага нь хэнийг ажилд авах талаар эцсийн шийдвэр гаргахад илүү тохиромжтой байдаг. Энэ ярилцлагын туршид ярилцлага авч байгаа багын гишүүн бүрээс танд асуулт ирэх бөгөөд анхаарлаа олон хүн дээр бус асуулт асууж буй хүн дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Таны хийх хамгийн чухал үйлдэл бол тайван байхыг хичээх. Сандрах нь хамгийн муу зүйл.


Асуултад бэлтгэх

Ярилцлагын үед ажил горилогч олон янзын асуултад хариулдаг. Тавих гол асуултууд нь таны мэргэжлийн ур чадвар, боловсролын байдал, ажлын туршлага, амжилттай хийж гүйцэтгэсэн ажлуудын талаарх сэдвүүдийг хамрана. Мөн зан байдал, ерөнхий төлөвшлийг харах зорилгоор таны давуу болон сул талууд, хүсэл сонирхол, хобби, таашаадаг, таашаадаггүй зүйлсийн тань талаар асуух болно.


CV-ээсээ илүү байх


Ярилцлагын үед таны зорилго бол боломжийнхоо хэрээр асуултууд зөв хариулах явдал юм. Ингэхийн тулд та өөрийгөө бэлдэх хэрэгтэй. CV-гээ амжилттай бичиж, өөрийнхөө давуу талуудаа тодорхойлсон учраас та сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцжээ.
Одоо та өөрийгөө цаасан дээр биш бусдын өмнө өөрийгөө нээн харуулах учраас CV-нийхээ хэмжээнд байх уу эсвэл бүр илүү гарч өөрийгөө илэрхийлэх үү гэдгээ бодох хэрэгтэй.

Ярилцлага хийж буй ажилтан таны CV-г асуултын ерөнхий загвар болгох учраас өөрийнхөө CV-дээр бичсэн мэдээллүүдээ сайн тогтоо. Бичсэн болгоныхаа талаар ярилцахад бэлэн байх хэрэгтэй. Асуусан асуултад тийм, үгүй гэж хариулж болохоор байсан ч ийм маягаар хариулт өгдөггүй. Заавал тодорхой хэмжээгээр дэлгэрүүлж, болж өгвөл жишээтэй тайлбар хийвэл их сайн.

Олон янзын ажил хийж байсан хүмүүс зарим ажлаа мартсан ч байж магадгүй. Гэхдээ та тэр ажлыг яагаад хийх болсон, тэр ажлаа яагаад орхиж байсан талаар тайлбар өгөхөд бэлэн байх ёстой.



Ярилцлага хийх байгууллагаа судлах

Ярилцлагад орохоосоо өмнө боложмийнхоо хирээр тухайн байгууллагаа судалж бага ч гэсэн хэмжээний мэдээлэл авах нь зүйтэй. Та маш ухаалаг, зөв хариулт өгөхөд байгууллагын талаарх мэдээлэл ихээхэн тус хүргэнэ. Хэдийгээр мэдээлэл олох нь таниас хичээл зүтгэл шаардах боловч үүнийг хийхээс өөр аргагүй. Та төрийн байгууллагад юмуу эсвэл төрийн өмч давамгайлсан компанид ажил орох гэж байгаа бол тухайн газрын мэдээллийг олоход илүү хялбар. Төрийн өмч давамгайлсан компанийн үйл ажиллагаа өргөн байдаг учраас мэдээлэл нь олон нийтэд илүү нээлттэй байдаг. Хувийн компаниудын үйл ажиллагааны хүрээ янз бүр байдаг учраас үйл ажиллагаа нь жижиг байгууллагын мэдээллийг олоход ихээхэн хүндрэлтэй.

Яг ямар төрлийн мэдээлэл танд шаардлагатай вэ? гэвэл
Байгууллагын зорилго, нэр хүнд, түүх, эрхэлдэг үйл ажиллагааны чиглэл,
Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, үзүүлдэг үйлчилгээ
Үйлчлүүлэгч, хэрэглэгч
Ажиллагсадын тоо
Санхүүгийн чадвар
гэсэн хүрээг хамарч байвал болно. Мэдээлэл илүүдэнэ гэж байдаггүй. Мэдээлэл хайх хамгийн хялбар арга бол интернетээр өөрийнх нь веб сайтыг үзэх. Хэрвээ веб сайтгүй бол Монголын мэдээллийн том веб сайтуудаар ороод хайлт хийж болно. Дараа нь сэтгүүл болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг ашиглахад илүүдэхгүй.



Дадлага хийх

Бага ч болов цаг гарган өөртэйгээ юм уу, бусад хүнтэй жинхэнэ ярилцлагад орж байгаа мэтээр өөрийгөө төсөөлж ярилцлагын дадлага хийх нь чухал. Тамирчид л зөвхөн тэмцээнд ялахын тулд бэлтгэл, сургуулилт хийдэггүй. Чухал гэж бодсон зүйл болгонд бэлтгэл сургууль хийж болно. Дадлага хийснээр ярилцлагын үед сандралтгүй энгийн байж өөртөө итгэлтэйгээр асуултад хариулдаг. Ярилцлага хийж байгаа ажилтанд таны юу ярьж байгаа чухал ч, яаж ярьж байгаа нь бүр илүү чухал. Тантай ярилцаж байгаа ажилтан таныг энэ ажлыг үнэхээр сонирхож байна уу, сэтгэл зүйн хувьд ууртай, сандарсан, тайван байна уу гэдгийг мэдэхийн тулд таны ярианы удаан, түргэн, ярих хэмнэлийн чанга, сулыг чинь ажиглана.
Ярилцах дадлагыг ажлын ярилцлага хийдэг эсвэл энэ талаар туршлагатай хүнтэй хамт хийвэл маш сайн.


Ярилцлагын өмнөх шөнө

Ярилцлагад орохынхоо өмнөх шөнө маш тайван байж гэртээ өнгөрүүлэх нь зүйтэй. Халуун усанд орж, ургамлын гаралтай цай ууж, хөнгөн хооллох нь таны биеийг хямраахгүй эрчтэй байхад чухал нөлөө үзүүлнэ. Унтахын өмнө хэт сэргээгч бодис орсон цай, ундаа уух нь шөнө амархад ихээр саад болно. Архи, пиво мэтийг хэрэглэх талаар бодоод ч хэрэггүй. Болж өгвөл эртхэн унтах нь таны биеийг сайн амрааж хүний нүүрийг өнгөлөг цоглог болгодог. Өдөр нь юу ч бэлдээгүй хирнээ гэнэт ухаан орсон мэт шөнөжин сууж ярилцлагад бэлтгэнэ гэдэг тийм ч зөв санаа биш.

Өглөө эртхэн босоод явах бэлтгэлээ хийгээрэй. Юу өмсөх талаар одоо биш дараагийн бүлэгт өгүүлнэ. Өглөөний цайнд юу идэх нь хамаагүй зүйл биш шүү. Урьд идэж байгаагүй юм уу эсвэл бие хямраахаар хүнсний зүйл хэрэглээд дэмий. Гэрээсээ гараад болж өгвөл цэвэрхэн таксинд суугаарай.  Олон хүнтэй нийтийн тээврийн хэрэгсэлээр явбал таныг бухимдуулах зүйл зөндөө тохиолдож болзошгүй. Тиймээс өөрийн эерэг эрч хүчээ хадгалахийн тулд бусад хүнээс зайтай байх арга хэмжээ ав. 
<gogo.mn>
Солонгос дахь салбар хаяг : 
Seoul Office: 703, Level 7, Daewon BLD, 437 Gangnam-daero, Seocho-gu, Seoul
Ган-Hам CGV кино тeатр замын урд талд
TEL : +82 2 3477 2205 
Монгол дахь салбар хаяг:
УБ хот СБ дүүргэ Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200

댓글 없음:

댓글 쓰기