팔로어

2016년 12월 28일 수요일

Австрали улирал



Австрали нь 6 муж 2 бүсэд хуваагддаг. Үүнд: New South Wales, Victoria, Queensland, Western Australia, South Australia, Tasmania гэсэн 6 муж, Capital Territory болон Northern Territory гэсэн бүсүүдэд хуваагдана. Нийслэл хот нь Канберра (Canberra) юм

Австрали улс нь Монгол улстай адилхан 4улиралтай бөгөөд цаг агаар нь хуурай юм.

Өвөл 6-8сар 

Xавар 9-11сар

зун 12-2сар

намар 3-5сар


Монгол болон Солонгосоос Австрали улс руу сургалтаар гарахад бид танд туслана^^

Солонгос дахь салбар хаяг : 
Seoul Office: 703, Level 7, Daewon BLD, 437 Gangnam-daero, Seocho-gu, Seoul
Ган-Hам CGV кино тeатр замын урд талд
TEL : +82 2 3477 2205 
Монгол дахь салбар хаяг:
УБ хот СБ дүүрэг Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200







2016년 12월 27일 화요일

Австрали улсын хэрэглээний өртөг дэлгэрэнгүй


Австрали улсын хэрэглээний өртөг дэлгэрэнгүй

Бүлэг
Гарчиг
Үнэ
(AUD)
Хоол
хүнс
Будаа 1kg
3.55
Өндөг 12
5.00
Үхрийн мах 1kg
20.00
Гахайн мах 1kg
15.30
Сүү 500ml
1.65
Тос 1L
7.10
Ус 1L
2.25
Пиво (Heineken 330ml, 6ш)
18.72
Тамхи 1ш 
15.00
 Ганбүргер (Mcdonald's)
4.55
Солонгос хоол 1хүний
13.00
Эмнэлгийн 
төлбөр
Эрүүл мэндийн даатгал (гэр бүлийн гишүүн 4хүншүдний эмнэлгээс бусад Full Cover, 1жил)
4588.80
Эмнэлгийн эмчилгээний төлбөр (даатгал X, ханиад хүрсэн тохиолдолд)
55
Эмнэлгийн эмчилгээний төлбөр (даатгал ㅇханиад хүрсэн тохиолдолд)
-
Нийтийн тээврийн унааны төлбөр
Хотийн төвд 1цаг машин зогсоолын төлбөр
7.00
Метроны суурь хураамж 
3.40
Хотын төвд автобусны төлбөр
2.10
Таксины суурь төлбөр
3.50
Утасны төлбөр
Утасны төлбөр (3мин)
0.30
Улс хоорондын утасны төлбөр (3мин)
3.27
Гар утасны төлбөр ( 1мин)
0.78
Интернэт 1сарийн төлбөр (ADSL хэмжүүр)
39.95
Байр хөлслөх
Байр хөлслөх 1сар (150sm, semi-furnished, Хотийн төвд)
3,960.00
Боловсрол
Гадаад бага сургууль 1жил 
8,700.00
Гадаад дунд сургууль 1жил
11,000.00
Гадаад ахлах сургууль 1жил
12,500.00
Түр байрлах
Дээд зэргийн буудал 1өдөр
280.00
Дунд зэргийн буудал 1өдөр
170.00
Ажил
Баклавар хамгаалсан (Англи хэлний багш, гадаад байгууллагын 1жилийн цалин)
43,000.00
Худалдааны ажилтаны цалин 1жил 
26,000.00
Менежер 5жилээс дээш ажилласан тохиолдолд 1жилийн цалин
80,000.00-150,000.00
7хоногт хуулиар зөвшөөрөгдсөн ажлын цаг
38цаг
Төрөхөд авах амралтын хугацаа
52долоо хоног
1жилийн улсын амралтын өдөр
10өдөр
7хоногт ажиллах өдөр
5өдөр
Бусад
Хувцас угаалга (костюм 1хүн)
9.50

Солонгос дахь салбар хаяг : 
Seoul Office: 703, Level 7, Daewon BLD, 437 Gangnam-daero, Seocho-gu, Seoul
Ган-Hам CGV кино тeатр замын урд талд
TEL : +82 2 3477 2205 
Монгол дахь салбар хаяг:
УБ хот СБ дүүрэг Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200

2016년 12월 23일 금요일

Австали улсад байр, ажил хайх болон унааны мэдээлэл

Өнөөдөр та бүхэндээ ажил, байр хайх вэб хуудас болон унааны талаарх мэдээллийг хүргэе
Австралийн ихэнх вэб хуудсууд оршин сууж буй хот хамааралгүйгээр ашиглах боломжтой байдаг.

Ажил хайх вэб хуудас/http://www.seek.com.au/ 



Ажил, байр хайх болон хуучин бараа авж зарах  http://www.gumtree.com.au/



Ажил хайх http://www.jobsearch.gov.au/




Австрали татвар буцааж авах https://www.ato.gov.au/




Хот хоороонд явах автобусны вэб хуудас http://www.greyhound.com.au/



Галт тэрэгний вэб хуудас http://www.greatsouthernrail.com.au/



Австрали дотроо болон өөр орон луу онгоцоор явах тохиолдолд хэрэгтэй вэб хуудас http://www.flightcentre.com.au/

Солонгос дахь салбар хаяг : 
Seoul Office: 703, Level 7, Daewon BLD, 437 Gangnam-daero, Seocho-gu, Seoul
Ган-Hам CGV кино тeатр замын урд талд
TEL : +82 2 3477 2205 
Монгол дахь салбар хаяг:
УБ хот СБ дүүрэг Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200







2016년 12월 22일 목요일

Монгол болон Солонгос улсаас Шинэ Зеланд улс руу сургалтаар гарахад бид туслая

Монгол болон Солонгос улсаас Шинэ Зеланд улс руу сургалтаар гарахад бид туслая

Шинэ Зеланд гэж ямар улс вэ?

Хүн ам:     4,474,549орчим 
Хэл:          Англи хэл, Маури хэл
Нийслэл:  Wellington

Шинэ Зеланд улс нь Англи хэлтэй орнуудын нэг бөгөөд 20.000 гаруй гадаад оюутнууд сурдаг гэсэн тоо байдаг аж. Шинэ зеланд нь дэлхийд хулээн зөвшөөрөгдсөн боловсролын зэрэг олгодог бөгөөд энэ улсад Англи хэлний бэлтгэл мэргэжлийн сургалт, их дээд сургууль, бага дунд сургууль зэргээр сурах бүрэн боломжтой. Шинэ зеланд улсад сурах давуу тал нь хэлний мэдлэг сайжирна, долоо хоногт 20 цаг ажиллах эрхийг оюутан бүрт олгоно, сурч төгсөөд Шинэ зеланд улсад 1 жил мэргэжлийн дадлага хийх боломж олгодог.

1 NZ dollar =1627 төгрөгтэй тэнцэнэ(2016/10/26 ханш). Боловсрол сургалтын төлбөр, амьдрах зардал бусад орнуудийг бодвол харьцангуй хямд. Нийт 8 том сургуультай бөгөөд бүх төрлийн мэргэжлээр сурч боловсрох боломжтой бөгөөд
“ Бада ” гаас тус сургуулиудын мэдээлэл болон визний зөвлөлгөөг авах боломжтой.


Газрын зураг 



Байгаль 





Хоол 




Солонгос дахь салбар хаяг : 
Seoul Office: 703, Level 7, Daewon BLD, 437 Gangnam-daero, Seocho-gu, Seoul
Ган-Hам CGV кино тeатр замын урд талд
TEL : +82 2 3477 2205
Монгол дахь салбар хаяг:
УБ хот СБ дүүрэг Багшийн дээдийн замын урд талд байрлах UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200


2016년 12월 21일 수요일

Сөүл хотод шинэ жилийн уур амьсгал оржээ







 Сөүл хотод шинэ жилийн уур амьсгал оржээ
Сайхан баярлаарай^^








Улаанбаатар хот СБ дүүрэг Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200

2016년 12월 20일 화요일

Австралийн сарийн хэрэглээний өртөг хэд байх бол?

Австралийн хэрэглээний өртөг өндөр..
Хурдан ажил олоход хэцүү..
Англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй..
Байрны төлбөр нь хэд байдаг юм бол?

Энэ бүхний талаар та бүхэндээ тайлбарлая^^
Эхний 3сарийн хэрэглээний мөнгөтэй Австрали улсад очих нь танд илүү аюулгүй бөгөөд батлагаатай.
Анх Австрали улсад очоод шууд ажилд ордог хүн байдаг боловч, ихэнх хүмүүс ажил хайхад зарцуулагдах хугацаа нь 1-2сар орчим болдог. Тийм учраас хангалттай 3сарийн хэрэглээний мөнгөө бэлдээд явах нь аюулгүй юм.
Мэдээж 1-2сая төгрөгтэй Австралид очоод амьдарч байгаа хүмүүс байгаа ч энэ нь тодорхой хэмжээний эрсдэлтэй алхам юм.
Үнэхээр азаар ажил их олдоод байвал болох ч ажил олдохгүй тохиолдолд таны мөнгө дуусч та эх орондоо буцаж ирэх хэрэгтэй болох үе ч гардаг. Тодорхой хэмжээний Англи хэлний мэдлэгтэй бол эрсдэл бага ч хэл мэдэхгүй тохиолдолд та хүнд байдалд орж болзошгүй гэдгийг анхаараарай.
Та эхний 3сар Англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, олон орны найзуудтай болж орчинтойгоо танилцах төлөвлөгөөтэй байвал очоод дасахад танд илүү амар байх болно.

1сарийн хугацаанд хэрэглэх хэрэглээний мөнгө хэд болох бол?
Яг тодорхой хэд гэж хэлэхэд хүн хүний хэрэглэх хэрэгцээнээс хамаараад өөр ч би та бүхэндээ голчлон тайлбарлая
Share room 2лаа 1өрөө хэрэглэх
Хотийн төвд $150орчим
Хотоос зайдуу $120орчим
/Сидни хот бусад газрыг бодвол өртөг өндөр байдаг $170орчим/
Home stay /Австрали айлийнд амьдрах/
$250орчим

Ганцаараа өрөө хөлслөх
Хотийн төвд $300орчим
Хотоос зайдуу $200орчим
*1долоо хоногийн зардал

Байрны зардал иймэрхүү зөрүү гардаг.
Мэдээж тухайн газраасаа шалтгаалаад үнэ нь бүгд өөр өөр байдаг.
Ерөнхийдөө хотийн төвөөсөө холдох тусам байрны зардал хямдардаг бөгөөд нэг гэрт олон хүн амьдрах тусам нэг хүнд оноогдох зардал нь багасдаг.
Доорх хүснэгт нь өөр бусад зардал болох хоол, нийтийн тээвэр, утасны зардал юм.
Хүн хүний хэрэглээнээс шалтгаалаад зөрүү их байна гэдгийг та анхаараарай. 
Би танд зөвхөн дундаж үнийг тайлбарлая
Хоол сард $300
Гэртээ хоол хийж идэх нь гадуур хооллохоос илүү хямд бөгөөд ихэнх гадаад оюутнууд гэртээ хоол хийж иддэг.
Нийтийн тээврийн зардал сард $100-150
Австрали нь нийтийн тээвэр үнэтэй орнуудын нэг юм. Гэрээс сургууль, гэрээс ажил руу алхах хэмжээний зайтай биш бол сардаа $150орчим зардал гардаг.
Утасны төлбөр сард $25-50
 Ямар сүлжээнд хамааралтайгайсаа шалтгаалаад үнэ нь тодорхой хэмжээний өөр өөр байдаг.
Бусад зардал сард $100-150
Хааяа найзуудаараа гарах болон бусад зардал нь ойролцоогоор $150орчим болно

 Тэгвэл 2лаа нэг өрөө хөлсөлж амьдрана гэж бодвол сард гарах зардал нь хэд байх бол?
Байрны үнэ/4долоо хоног/+ хоолны зардал $300+ нийтийн тээврийн зардал $150+ утасны төлбөр $50+ бусад зардал $150 нийт $1,250 /2,233,750төгрөг/
Хүн хүнээсээ шалтгаалаад өөр байх ч ойролцоогоор нэг сард 2,5сая төгрөг зарцуулагдана.

Тэгвэл сардаа хэд орчим орлого олох боломжтой вэ?
Ямар ажил хийж байгаагаасаа шалтгаалаад өөр байдаг. Гадаад /Австрали улсын иргэн биш өөр улсын иргэн/захиралтай тохиолдолд нэг цагт $10-14орчим авдаг. Австрали захиралтай газар ажиллавал $15аас дээш авах боломжтой.
Цагийн $15 орчим авбал нэг долоо хоногт 40цаг ажиллаа гэж бодвол нэг сард $2,400орчим /4.3сая төгрөг/авах боломжтой. 
Таний Австралийн амьдралд бид туслая^^

УБ хот СБ дүүргэ Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200