Австралийн хэрэглээний өртөг өндөр..
Хурдан ажил олоход хэцүү..
Англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй..
Байрны төлбөр нь хэд байдаг юм бол?
Энэ бүхний талаар та бүхэндээ тайлбарлая^^
Эхний 3сарийн хэрэглээний мөнгөтэй
Австрали улсад очих нь танд илүү аюулгүй бөгөөд батлагаатай.
Анх Австрали улсад очоод шууд ажилд ордог хүн байдаг боловч, ихэнх хүмүүс
ажил хайхад зарцуулагдах хугацаа нь 1-2сар орчим болдог. Тийм учраас хангалттай
3сарийн хэрэглээний мөнгөө бэлдээд явах нь аюулгүй юм.
Мэдээж 1-2сая төгрөгтэй Австралид очоод амьдарч байгаа хүмүүс байгаа ч энэ
нь тодорхой хэмжээний эрсдэлтэй алхам юм.
Үнэхээр азаар ажил их олдоод байвал болох ч ажил олдохгүй тохиолдолд таны
мөнгө дуусч та эх орондоо буцаж ирэх хэрэгтэй болох үе ч гардаг. Тодорхой
хэмжээний Англи хэлний мэдлэгтэй бол эрсдэл бага ч хэл мэдэхгүй тохиолдолд та
хүнд байдалд орж болзошгүй гэдгийг анхаараарай.
Та
эхний 3сар Англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, олон орны найзуудтай болж
орчинтойгоо танилцах төлөвлөгөөтэй байвал очоод дасахад танд илүү амар байх
болно.
1сарийн хугацаанд хэрэглэх хэрэглээний мөнгө хэд болох бол?
Яг тодорхой хэд гэж хэлэхэд хүн хүний
хэрэглэх хэрэгцээнээс хамаараад өөр ч би та бүхэндээ голчлон тайлбарлая
Share room 2лаа 1өрөө хэрэглэх
|
Хотийн төвд $150орчим
Хотоос зайдуу $120орчим
/Сидни хот бусад газрыг бодвол өртөг
өндөр байдаг $170орчим/
|
Home stay /Австрали айлийнд амьдрах/
|
$250орчим
|
Ганцаараа өрөө хөлслөх
|
Хотийн төвд $300орчим
Хотоос зайдуу $200орчим
|
*1долоо хоногийн зардал
Байрны зардал иймэрхүү зөрүү гардаг.
Мэдээж тухайн газраасаа шалтгаалаад үнэ нь
бүгд өөр өөр байдаг.
Ерөнхийдөө хотийн төвөөсөө холдох тусам
байрны зардал хямдардаг бөгөөд нэг гэрт олон хүн амьдрах тусам нэг хүнд
оноогдох зардал нь багасдаг.
Доорх хүснэгт нь өөр бусад зардал болох
хоол, нийтийн тээвэр, утасны зардал юм.
Хүн хүний хэрэглээнээс шалтгаалаад зөрүү их байна
гэдгийг та анхаараарай.
Би танд зөвхөн дундаж үнийг тайлбарлая
Хоол сард $300
|
Гэртээ хоол хийж идэх нь гадуур
хооллохоос илүү хямд бөгөөд ихэнх гадаад оюутнууд гэртээ хоол хийж иддэг.
|
Нийтийн тээврийн зардал сард $100-150
|
Австрали нь нийтийн тээвэр үнэтэй
орнуудын нэг юм. Гэрээс сургууль, гэрээс ажил руу алхах хэмжээний зайтай биш
бол сардаа $150орчим зардал гардаг.
|
Утасны төлбөр сард $25-50
|
Ямар сүлжээнд хамааралтайгайсаа шалтгаалаад үнэ нь тодорхой хэмжээний өөр
өөр байдаг.
|
Бусад зардал сард $100-150
|
Хааяа найзуудаараа гарах болон бусад зардал нь ойролцоогоор $150орчим
болно
|
Тэгвэл
2лаа нэг өрөө хөлсөлж амьдрана гэж бодвол сард гарах зардал нь хэд байх бол?
Байрны үнэ/4долоо хоног/+ хоолны зардал $300+
нийтийн тээврийн зардал $150+ утасны төлбөр $50+ бусад зардал $150 нийт $1,250
/2,233,750төгрөг/
Хүн хүнээсээ шалтгаалаад өөр байх ч
ойролцоогоор нэг сард 2,5сая төгрөг зарцуулагдана.
Тэгвэл сардаа хэд орчим орлого олох
боломжтой вэ?
Ямар ажил хийж байгаагаасаа шалтгаалаад
өөр байдаг. Гадаад /Австрали улсын иргэн биш өөр улсын иргэн/захиралтай
тохиолдолд нэг цагт $10-14орчим авдаг. Австрали захиралтай газар ажиллавал $15аас
дээш авах боломжтой.
Цагийн $15 орчим авбал нэг долоо хоногт
40цаг ажиллаа гэж бодвол нэг сард $2,400орчим /4.3сая төгрөг/авах боломжтой.
Таний Австралийн амьдралд бид туслая^^
УБ хот СБ дүүргэ Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200